ӨНӨӨДӨР: Зарим төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар мэдээлнэ

2016 оны 4 сарын 20

09.00 цагт: “Худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг" сэдэвт салбарын асуудал хөндсөн хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Утас: 70109090, 99107440


09.00 цагт: Хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төв буюу МУХГБХ-ийн "Өнөр бүл төв" нь МУБИС-ийн Боловсрол Судлалын сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаа Боловсрол судлалын сургуулийн 2 давхарт 30 тоотод болно. Утас: 88041676, 91014433


10.00 цагт: Хөдөлмөрийн яам болон Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран зохион байгуулж буй үсчин, гоо сайханчдын "Алтан хайч" улсын уралдаан АСА циркт эхэлнэ. Утас: 91915340, 88111619


10.00 цагт: Улаанбаатар хотын ах дүү хот болох Новосибирск хотын захирагчийн айлчлалын хүрээнд тус хотын барилга, кабелийн бүтээгдэхүүн, цахилгаан арматур, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 10 гаруй компани оролцсон "Улаанбаатар-Новосибирскийн бизнес-түншлэл" форум  Корпорейт Конвеншн Центрын 5-р давхарын "Улаанбаатар" танхимд болно.


10.00 цагт: НИТХ-аас хэлэлцэж баталсан журмыг үндэслэл болгон ЕБС-ийн эцэг эхчүүдийг оролцоотойгоор хэрэгжиж буй "School Police эргүүл" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах нээлттэй хаалганы өдөрлөг Монголын Хүүхдийн Ордонд болно. Утас: 86151505, 88130826, 88903404


10.00 цагт: Монголбанкнаас цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах нээлтийн ажиллагааг зохион байгуулна. Утас:310081


11.00 цагт: Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ТҮЦ ажиллуулагч иргэдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байгаа талаар БЗД-ийн үйлдвэрчний хорооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр авах боломжтой болсон талаар Уул уурхай яаманд хэвлэлийн хурал болно. Утас: 99034350


11.30 цагт: Мөнгө хүүлэгчдийг цагдаагийн байгууллагад өгч буй талаар Хувиараа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


17.30 цагт: Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн ээлжит уулзалт Шинжлэх ухааны паркийн Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд болно. утас 94009636


18.30 цагт: "Либерал хаус" бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг "Асуудал Шийдэл" хэлэлцүүлгийн зочноор Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уригдан оролцож, "AСЕМ ба зөөлөн хүчний бодлого" сэдвээр ярилцана. Хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхрын хурлын танхимд болно. Утас: 99038485


18.30 цагт: Хэрэглэгчийн итгэлийн индексийн 2016 оны нэгдүгээр улирлын судалгааны үр дүн болон эдийн засгийн өнөөгийн байдлын тухай цуврал лекц Монгол-Япон төвд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31884
0 эможи
keyboard_arrow_up