Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга нарын сургалт боллоо

Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Улаанбаатар хотноо Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга нарын нэгдсэн сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд 4 дүгээр сарын 14-15-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж Хууль зүйн яамны БХЗГ-ын дарга Б.Үнэнбат үг хэллээ. Уг сургалтаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй УИХ-аар шинээр батласан, хуулиудын талаар дэлгэрэнгүй сургалт хийж Хууль зүйн яамнаас шинээр батлагдсан хуулиудыг орон нутагт иргэдэд сурталчлах талаар яамны зүгээс хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулсан юм.
Сургалтыг дараах сэдвийн хүрээнд зохион байгууллаа:
- Эрх зүйн шинэчлэлийн бодлогын асуудал
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
- Зөрчлийн тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/
- Захиргааны процессын хууль /шинэчилсэн найруулга/
- Хяналт шинжилгээ үнэлгээний ач холбогдол
- Орон нутагт хийгдэх эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын
талаарх мэдээлэл
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ХЗЯ-ны Бодлого чиглэлийн талаар.









