“Хилчний нэг өдөр” хичээл, сургалт явагдлаа
2016 оны 4 сарын 18

Хил хамгаалах байгууллагын албаны онцлог, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хилчдийн өдөр тутмын амьдрал үйл ажиллагааг танилцах зорилгоор ХХЕГ-тай хамтран “Хилчний нэг өдөр” хичээл, сургалт 4 дүгээр сарын 16-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Баянчандмань дахь тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулж Хууль зүйн яамны ажилтан, албан хаагчдыг хамрууллаа. Энэхүү сургалт, хичээлийн хүрээнд хилийн алба, галын бэлтгэл, биеийн тамир, цэргийн байр зүй, мөр судлал гэсэн сэдвээр хичээлүүдэд хамрагдсан юм. Ингэснээр хил хамгаалах байгууллага, хил хамгаалалтын байдал, ахуй нөхцөл, албаны онцлогтой танилцсан, харилцан мэдээлэл солилцсон арга хэмжээ боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31807
0 эможи