Арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хуульчдыг арбитраар мэргэшүүлэхэд хамтран ажиллана

2016 оны 4 сарын 18

Монголын Хуульчдын холбоо нь  Монголын Олон улсын ба үндэсний Арбитртай хамтран ажиллахаар болж Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, Олон улсын ба үндэсний арбитрын дарга Б.Лхагважав нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах,  бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх, арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хуульчдыг арбитрч болгоход дэмжлэг үзүүлэх, сургах болон арбитрын талаар олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой юм. Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монголын Олон улсын ба Үндэсний арбитртай хамтран ажиллах үндсэн чиглэл:

  • Эдийн засаг, бизнесийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-аас гаргасан санал дүгнэлтэд хууль зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх,
  • Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг хуульчидтай холбож өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх,
  • Хууль сурталчлах үйл ажиллагааг нийслэлд болон орон нутгийн салбарт танхим, зөвлөлөөр дамжуулан хүргэх,
  • Монголын Олон улсын ба Үндсэний арбитрын үйл ажиллагааг хуульчдад таниулах, абитраар мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ явуулах,
  • Хуульчдын холбооны үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд сурталчлах, хамтарсан өдөрлөг зохион байгуулах.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31805
0 эможи
keyboard_arrow_up