Нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлжээ

2014 оны 5 сарын 19

 Замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр хэрэгсэл зорчих заалт 2012 оны намраас хэрэгжиж эхэлсэн бөгөөд ингэснээр автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон билээ. Тэгвэл НЗД захирамж гарган нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлсэн аж.  Энэ сарын 23-наас эхлэн Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3179
0 эможи
keyboard_arrow_up