Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө
“Метрийн хэлэлцээр”-ийг зурж үзэглэсэн 1875 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэхүү хэлэлцээр нь хэмжлийн тогтолцоог дэлхий дахинд нэвтрүүлэхэд холбох үндэс суурь болдог.2014 онд Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахины тулгамдаж буй асуудал” уриан дор тэмдэглэхээр сонгосон нь дэлхийн хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, мөн хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах шаардлага нэн чухал асуудал болж байгаагаас үүдэн ирэх 10 жилд дэлхийн дахинд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асуудалтай тулгарч байгаатай холбоотой юм. Дээрх тулгамдаж буй асуудал нь олон төрлийн аюулгүй байдлыг хангах, нөөцийг бий болгох шаардлагатай бөгөөд чулуужсан түлшийг олборлох зардал өссөн зэрэг нь сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үүсгүүрийн илүү олон төрлөөр ашиглах хандлагыг бий болгож байна. Тэгэхээр эрчим хүчний үүсгүүр, дамжуулалт болон ашиглалтын үр ашгийг сайжруулах хэрэгцээ шаардлагын хөгжлийн технологийг зогсолтгүй урагшлуулах асуудал гарч ирэхийн зэрэгцээ бүхий л үзүүлэлтийг хэмжихийн тулд бид өөрсдийн боломжоо сайжруулах шаардлагатай байгааг тодорхойлж байна.
Энэ жилийн хувьд “Хэмжил ба эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдвийн дор тэмдэглэж байгаа бөгөөд Стандартчилал хэмжил зүйн газар, орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүд, ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компани хамтран “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал”зөвлөгөөнийг зохион байгууллаа. Дэлхийн хүн амын өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, мөн хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах шаардлага нэн чухал асуудал болж байгаагаас үүдэн ирэх 10 жилд дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асуудалтай тулгарч байна.
Эрчим хүчний үүсгүүр, дамжуулалт болон ашиглалтын үр ашгийг сайжруулах хэрэгцээ шаардлагын хөгжлийн технологийг сайжруулах асуудал гарч ирэхийн зэрэгцээ бүхий л үзүүлэлтийг хэмжихийн тулд бид өөрсдийн боломжоо сайжруулах хэрэгтэй байгаа гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.