ЦЭГ-ийн даргын урилгаар ноён О.Акуна манай оронд айлчилж байна
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга О.Акуна энэ долоо хоногт манай оронд айлчлал хийж байна.
Тэрээр ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, 2014-2015 онд шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, 2016-2017 онд хэрэгжүүлэх төслүүдийн төсөөлөлтэй танилцаж, холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.
Хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид, НҮБ-ын суурийн төлөөлөгчтэй уулзаж тухай салбарт хэрэгжиж буй төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцоно. Мөн МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндсэний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцана.
Ийнхүү айчлалын үр дүнд Монгол Улсын Монгол Улсын Засгийн газар, ОУАЭА хооронд 2015-2020 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг болосвруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.