"Орон нутгийн ил тод байдал-2013" өнөөдөр ажлаа тайлагналаа

2014 оны 5 сарын 20

Орон нутгийн түвшинд төсвийн ил тод, нээлттэй байдлыг хөндлөнгийн байр сууринаас үнэлсэн “Орон нутгийн төсвийн ил тод байдал-2013” ажлын тайланг өнөөдөр 11 цагт  Монгол Нюьс мэдээллийн төвд танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Нээлттэй нийгэм форумын эдийн засгийн гүйцэтгэх захирал Д.Оюунбадам, Ил тод байдал сангийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Д.Отгонтуяа нар илтгэлээ хэлэлцүүллээ. Нээлттэй нийгэм форумаас эрхлэн орон нутгийн төсвийн ил тод байдлыг үнэлсэн хоёр дахь удаагийн судалгааны хүрээнд Монгол улсын 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын 2013 оны орон нутгийн төсвийн баримт бичиг ба төсвийн үйл явцын ил тод, нээлттэй байдлыг үнэллээ. Судалгааг 2013 оны арав дугаар сараас 2014 оны гуравдугаар сар хүртэл нийт таван сарын хугацаанд гүйцэтгэсэн байна. Мэдээлэл цуглуулах ажилд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхитэй оролцсон бөгөөд цуглуулсан мэдээллийг нэгтгэн нарийвчлан судалж тодорхой аргачлалын дагуу оноо өгч төсвийн ил тод байдлын чансаагаар аймгууд ба Улаанбаатар хотыг эрэмбэлсэн жагсаалт бэлтгэн гаргажээ. Уг жагсаалтын дүнгээр ил тод байдлын өнөөгийн түвшин нь өнгөрсөн жилийнхээс 1 хувиар л нэмэгдсэн тооцоо гарсан бөгөөд бараг бүх аймаг авбал зохих 100 онооноос дөнгөж 36 оноо авсан нь орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс Хөвсгөл аймаг хамгийн өндөр буюу 55 оноотой үнэлэгдсэн бол Баянхонгор аймаг хамгийн бага буюу 15 оноотой үнэлэгдсэн байна. Судалгаанаас харахад цаашид төсвийн ил тод байдлыг хангахын тулд хуульд нэмэлт нарийвчилсан заалт оруулах хэрэгтэй байна гэж Нээлттэй нийгэм форумын эдийн засгийн гүйцэтгэх захирал Д.Оюунбадам хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3164
0 эможи
keyboard_arrow_up