Л.Пүрэвсүрэн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав

2016 оны 4 сарын 14

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровыг хүлээн авч уулзлаа. Тэд ганцаарчилсан уулзалт хийж, энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сергей Викторович Лавровыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд “Олон жилийн найрамдалт харилцаа тогтвортой хөгжиж байгаа төдийгүй цаашдаа салбар бүрт тэгш хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээн хэлэв. Хоёр орны сайд нар ганцаарчилсан уулзалтын дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31611
0 эможи
keyboard_arrow_up