Жолооч нараа 10 оноогоо доорх линкээр шалгаарай

2016 оны 4 сарын 14

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсоны нэг нь ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН ОНОО юм. Дэлхийн олон оронд ийм жишиг байдаг юм байна. Манай улсын замын хөдөлгөөний дүрэмд энэ оноо байхгүй болохоор жолооч нар торгууль төлөөд л яваад байдаг. Хэд л бол хэд торгуулдаг. Зөрчлийн оноог бий болгосноор зөрчлийн тоог багасгах зорилготой. Учир нь зөрчил гэдэг маань цаанаа зам тээврийн осол гарах үндэс болдог. Үүнийг л таслан зогсоох зорилготой юм.

Зарим хүмүүс нэг зүйлийг буруу ойлгоод байна. Энэ нь тухайн жолооч торгуулах юм уу, зөрчлийн оноогоо хасуулах хоёрын аль нэгийг нь сонгох байх гэж. Тэгэхээр тухайн зөрчил гаргагч дээр хуулийн дагуу ногдох торгууль тавигдахаас гадна давхар зөрчлийн оноо нь хасагдаад явна гэдгийг анхаарах хэрэгтэй.

http://www.service.police.gov.mn/checkDriver

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31609
0 эможи
keyboard_arrow_up