"ICT-EXPO-2014" Дэвшилтэт технологи- Ухаалаг хэрэглээ

2014 оны 5 сарын 19

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг "ICT-EXPO-2014" үзэсгэлэн уламжлал болгон найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд тус үзэсгэлэнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Нюьс-ын байранд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Скайтел компаний захирал Д.Болор, ДДЭШТВ компанын маркетингийн албаны дарга Х.Хосбаяр нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

"Дэвшилтэт технологи ухаалаг хэрэглээ" уриан дор зохион байгуулагдаж байгаа уг үйл ажиллагаа энэ сарын 22-26-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Уг үзэсгэлэнд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллагууд оролцож бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Цахим засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрөөс иргэдэд хүрч буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнааас гадна тус салбарын хүрээнд сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагийг тодорхойлсон, шинэ технологийг олон нийтэд танилцуулах юм байна.

Уг арга хэмжээ нь Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 93 жилийн ой, Скайтел компаний 15 жилийн ойн хүрээнд болж буй юм. Тус арга хэмжээний хүрээнд "Хиймэл дагуул-бидний гараар" сэдэвт Кансат сонирхогчдын хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, "Радио Монгол" эрдэм шинжилгээний бага хурал, Кибер аюулгүй байдлын тавдугаар форум"-ыг зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээнд дэлхийн 21 орны төлөөлөгчид оролцоно.  Ерөнхий ивээн тэтгэгчээр Skytel компани, ивээн тэтгэгчээр DDISHTV ажиллах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3159
0 эможи
keyboard_arrow_up