ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлал эхэллээ

2016 оны 4 сарын 14
 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад айлчлалаа эхэллээ.

Түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон бусад албаны хүмүүс угтан авсан юм. Айлчлалын хүрээнд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм. Үүний дараа албан ёсны хэлэлцээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлнэ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөх аж.

С.Лавровын айлчлалын талаар ТАСС агентлагийн мэдээлснээр энэ удаад хоёр орны удирдагчдын өмнө нь хэлэлцэн тохиролцсон гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Орос-Монголын харилцааны цаашдын төлөв байдал, бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудал, зарим салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31581
0 эможи
keyboard_arrow_up