ХААБ: 770.9 сая төгрөгийн ноолуурын арилжаа хийжээ

2016 оны 4 сарын 14

Лхагва гарагийн байдлаар Хөдөө аж ахуйн биржид 770.9 сая төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна. Ингэхдээ боловсруулаагүй цайвар ноолуур 10 тонн, бараан ноолуур гурван тонныг борлуулжээ. Харин ханшийн хувьд нэг килограмм тутам нь 59 мянга 300 төгрөгийн үнэд хүрсэн талаар Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ. Дөрөвдүгээр сараас эхлэн ноолуурын арилжаа идэвхжээд байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд нийт арилжааны 91.4 хувь буюу 11.8 тэрбум төгрөгийн ноолуурын арилжаа хийсэн байна. Нэг килограмм боловсруулаагүй бараан ноолуурын ханш 54 мянга 527 төгрөг байсан бол цайвар ноолуурыг дунджаар 55 мянга 543 төгрөгөөр арилжаалжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн ханштай харьцуулахад ойролцоогоор 17 орчим хувиар бага үзүүлэлт болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31578
0 эможи
keyboard_arrow_up