Цагдаагийн ажилтнууд англи хэлний сургалтад хамрагдаж байна
2016 оны 4 сарын 13

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн алба хаагчийн хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран англи хэлний анхан, дунд шатны сургалтыг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 75 алба хаагч сургалтад хамрагдаж, гэрчилгээ гардан авах юм. Өнгөрсөн хоёр жилд 150 гаруй цагдаагийн ажилтнууд англи хэлний сургалтад хамрагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31545
0 эможи