Ухаалаг төрийн- Ухаалаг иргэд хөдөлгөөн

2014 оны 5 сарын 19

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Эрүүл идэвхитэй амьдрал “Залуус-21” клубтэй хамтран “Ухаалаг төрийн ухаалаг иргэд” хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа талаар өнөөдөр "Монгол Нюьс"-ын мэдээллийн танхимд мэдээлэл хийлээ. Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Цогтсугар, Эрүүл идэвхитэй амьдрал “Залуус 21” клубын тэргүүн Б.Пүрэвсүрэн нар  “Төр нь ухаалаг болж байгаа юм бол иргэд нь бас ухаалаг байж “Монгол улсын Ерөнхийлөгчийн архигүй Монгол санаачлагыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө хийж үзүүлэх, төрийг ичтэл нь ажиллах тэмцэл”-д уриалж байна. Уг ажлын хүрээнд “Архины асуудалтай 1000 хүнийг “Залуус 21” алкохольгүй клуб дээр үнэ төлбөргүй архинаас гаргах тусламж үйлчилгээ үзүүлж 300,000,000 төгрөгийн ажил хийж “Төрөө дэмжих ухаалаг санаачлага” гарган ажиллаж байна. Тус хурлын үеэр Ж.Цогтсугар “Оюуны энерги” шинэ номын орлого болох 50,000,000 төгрөгийг ЭИАК-т хандивлалаа. Тус ажлыг өрнүүлснээр эрчүүд эрчүүддээ тусалж архинаас татгалзах,  урьдчилан сэргийлэх гэх мэт шинэ боломжийг нээж өгөх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3154
0 эможи
keyboard_arrow_up