Орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй байна

2016 оны 4 сарын 13

Гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгаа гарчээ. Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 4.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31528
0 эможи
keyboard_arrow_up