Сонгуультай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо

2016 оны 4 сарын 12

Сонгуультай холбоотой бүх мэдээллийг багтаасан www.songuuli16.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ. Сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчид, намууд, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гардаг ч мэдээллийн нэгдсэн сан бүрдэж байгаагүй. Тиймээс сонгогчдод өөрийн тойргийн нэр дэвшигч, дэмжиж буй нам болон сонгуультай холбоотой мэддээллийг нэг дороос авах боломжийг “Сувдан шийдэл” ХХК-иас эрхлэн гаргаж буй www.songuuli16.mn олгож байна.

Тус сайтад нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн сан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга, сонгуулийн хуультай холбоотой хуулийн зүйл, заалтууд болон бусад мэдээллийг нэг дор нэгтгэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг уриалах, зүйл заалтыг сурвалчлах, нийтэд таниулах, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигч, нам эвсэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодит үндэслэл, баримттай нь мэдээлэх үүрэгтэй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31467
0 эможи
keyboard_arrow_up