Ипотекийн 5 хувийн зээл олголт 20 гаруй хувиар буурчээ

2016 оны 4 сарын 12

Орон сууцны 5 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш анх удаа зээл олголт өдрийн дотор 20 гаруй хувиар буурсан байна. Тодруулбал энэ сарын 8-ны өдөр 793 зээлдэгчид ипотекийн зээл олгох шийдвэр гаргасан нь өмнөх өдрийнхөөс 241 зээлдэгчээр буурчээ. Хэдий тийм боловч энэ нь богино хугацааны өөрчлөлт аж. Арилжааны банкууд өнгөрсөн долоо хоногт 120 орчим зээлдэгчид ипотекийн 5 хувийн хүүтэй зээл олгосон болохыг Төв банк мэдээллээ. Харин 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олголт тогтмол нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт гэхэд 258 хүн ипотекийн хөтөлбөрт хамрагджээ. Гуравдугаар сарын 15-наас хойш нийт 1833 иргэнд ипотекийн 8 хувийн зээл олгоод байгаа ажээ. Өдөрт дунджаар 87 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа болохыг Төв банкны мэдээллээс харж болохоор байна. Үүнээс гадна өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 559 зээлдэгч ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээ 5 хувьд шилжүүлжээ. Энэ нь зээлийн хүүгээ шилжүүлэх эрх нь нээгдсэн иргэдийн 3 хувьтай тэнцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31448
0 эможи
keyboard_arrow_up