Монгол улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворууд эх орондоо эргэн ирэхээр боллоо

2016 оны 4 сарын 12

2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүхийн байранд Монгол Улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн олдворуудыг эргүүлэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. 

 

Тус арга хэмжээний үеэр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн шүүгч Роберт Л.Каперс, туслах Карин Оренштейн, Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах газрын гүйцэтгэх захирал Петр Т.Эдж, Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлал, гаалийн хууль сахиулах газар, Гааль, хил хамгааллын газрын холбогдох албан хаагчид, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Монгол Улсын элчин сайдын яамны холбогдох албан хаагчид, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын Монголоос гаралтай палеонтологийн олдвортой холбоотой асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Йелийн их сургуулийн доктор Анн Алтман, палеонтологич доктор М.Болорцэцэг зэрэг хүмүүс оролцсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31444
0 эможи
keyboard_arrow_up