НӨАТ-ын сугалаанаас 15,668 АЗТАН тодорлоо

НӨАТ-ын сугалааны найм дахь тохирол өчигдөр 19:30 цагаас болж, 15,668 азтан тодорлоо. Өчигдөр 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 18 азтан, 500,000 төгрөгийн 152 азтан тус тус тодорлоо.
Супер сугалааны дугаар: 10506598
Сугалааны дугаар: 31796987
Энэ удаагийн сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харж болно.
20 мянга 100 мянган төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500 мянгаас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.
Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.
Супер шагналын сан 50 сая төгрөг болоод байгаа юм.









