Автобусныхан санхүүжилтээ НЭХСЭЭР...
2016 оны 4 сарын 11

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа том оврын автобусныхан өнгөрсөн бямба гарагаас эхлэн санхүүжилт нэхсэн лоозон нааж явах болсон. Уг лоозонд "Нийслэлийн засаг даргаа нэгдүгээр улирлын зардлын санхүүжилтээ өгөөч ээ. Цалингаа тавья. Өрөө өгье." хэмээн бичсэн байна. Өнөөдөр тэд гуравдахь өдрөө энэхүү лоозонтойгоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд тодорхой шийдэлд хүрсэн тохиолдолд лоозонгоо авах юм байна. Жолооч нарын ярьж буйгаар бол нэгдүгээр улирлын зардлын санхүүжилтээ шийдээгүйгээс нийтийн тээврийн салбарынхан түлш, шатахууны өрөнд орсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31386
0 эможи