Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 2-7 хэм, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд зарим газраар, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 14-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11, 12-нд зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст сэрүүснэ.









