Нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 19

09:00 цагаас:
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Ажлын хэсгийн хуралдаан:

10:00 цагаас  нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

10:00 цагаас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

13:00 цагаас “Хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг  “Г” танхимд;

13:00 цагаас Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

15:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

15:00 цагаас гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

15:30 цагаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх асуудлаар ажил хэргийн уулзалт  “Б” танхимд;

15:00 цагаас Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

16:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд.

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордонд болно. Утас: 91040607

09:00 цагаас Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинарыг Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус семинарт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон ДЦС-4 ТӨХК-ийн удирдах ажилтнууд, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар, ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас оролцох болно. Утас: 99006864

10:00 цагаас цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохиогддог "Замын хөдөлгөөний цагаан толгой - 2014" тэмцээн Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан багуудын дунд Монголын үндэсний циркт зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3136
0 эможи
keyboard_arrow_up