Хамгийн их осол гарч байгаа газруудыг тогтоожээ

2016 оны 4 сарын 08

Мэргэжлийн байгууллагууд хамтран  хамгийн их осол, аваар гардаг газар нутаг, зам давааг тогтоосныг уншигчдадаа хүргэе.

Xамгийн их осол гардаг газрууд:

-Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн нас баржээ.


-Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан.


-Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134.5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна.


-Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.


-Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгджээ. Тус аймгийн  Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагджээ.


-Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага хангахгүй болсон.


-Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо нэмэгдэж байгаа.


-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол гардаг.


-Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.


-Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдох болсон.


-Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд зургаан осол гарч 8 хүн нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.


-Дөргөн сумын Чоно харайх галын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн байна.


-Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 79 осол бүртгэгджээ.


-Мөрөн-Хатгал чиглэлийн замд үерийн улмаас 500м орчим хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4.5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн.


-Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна.


-Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд зургаан осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.


-Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31331
0 эможи
keyboard_arrow_up