2012-2015 онуудад нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан ХАНГАМЖИЙГ сайжруулжээ

2016 оны 4 сарын 08

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан  хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд  35 616 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна.

Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр  17,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 128 төсөл арга хэмжээ хэрэгжиж 14 862 айл өрх, хэрэглэгчийн  цахилгаан хангамжийн  чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31309
0 эможи
keyboard_arrow_up