Виз хүсэх тохиолдолд тухайн иргэний ял шийтгэлтэй эсэх ЛАВЛАГАА авч байх болов

2016 оны 4 сарын 08

Хууль зүйн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т “...Монгол Улсын иргэдээс Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт хандан тухайн гадаад улс оронд зорчих виз хүссэн тохиолдолд тухайн иргэний виз хүссэнийг нотлох баримтыг үндэслэн иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагааг дахин олгох болов. 

Энэ шийдвэрийн дагуу БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд энэ сарын 6-ны өдрийн 14.00 цагаас эхлэн ялтай эсэх лавлагаа  “Тодорхойлолт”-ыг албан ёсоор олгож эхэллээ. Ялтай эсэх лавлагаа "Тодорхойлолт" авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын данс болох 900012034 дугаартай дансанд тушаасан баримтыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчирч лавлагааг авна. Төлбөрийг аль ч банкаар дамжуулан төлсөн байж болно гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31306
0 эможи
keyboard_arrow_up