Авто замын бүтээн байгуулалтын ажил 4 дүгээр сарын 18-наас эхэлнэ

2016 оны 4 сарын 08

Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтуудын ажил эхэлж байгаатай зэрэгцээд улсын хэмжээнд авто замын ажлууд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эхлэх талаар мэдээллээ. Зөвхөн авто замаас гадна "Шинэ төмөр зам" төслийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг мөн энэ хавар эхлүүлэх болсон талаар онцлов. Одоогоор Монголын төмөр зам компанийн цахим хуудаснаа дээрх төслийн газар шорооны ажил 86.7 хувьтай явагдаж байгаа талаар мэдээлсэн байна. Харин Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Зам, тээврийн сайд "Сайдын цаг" уулзалтаар онцоллоо. Гүйцэтгэлийн хувьд энэ нь төлөвлөгөөнөөс 6.3 хувиар давуулан биелүүлж байгаа үзүүлэлт болж байна. Харин одоо байгаа агаарын тээврийн дэд бүтцийг ашиглаж, шинэ чиглэл нээхээр энэ сараас баруун аймгуудын нислэгийг МИАТ компани "Аэромонголия" компанитай хамтарч эхлүүлнэ. Улаанбаатар-Ховдын чиглэлд "Боинг 737-800" маркийн онгоцоор нислэг үйлдэх бол Ховдоос зорчигчдыг "Фоккер-50" онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдрах талаар салбарын сайд онцоллоо. Дотоодын шинэ чиглэлийн анхны нислэг дөрөвдүгээр сарын 16-нд хийгдэх талаар МИАТ компаниас мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31303
0 эможи
keyboard_arrow_up