Монголын Үндэсний МУЗЕЙН урд талбайг шинэчлэн, тохижуулна

2016 оны 4 сарын 08

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Монголын Үндэсний музей”-н урд талын талбайн тохижилт болон тухайн хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын иргэн бүр жагсаал, цуглаан зохион байгуулж, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид Их эзэн Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулж буй иргэдэд үйлчлэх ёстой. Үүнийхээ дагуу ч үйлчилж байгаа. Харин тэдгээр хүмүүс бусдын эрх, аюулгүй байдалд халдаж болохгүй” гэв.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “манай байгууллагын урд талын хэсэгт жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг зохих байгууллагуудаас өгөхгүй байх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт нийт есөн удаа хүргүүлсэн. Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй олон мянган түүхийн олдвор, өв соёлын бүтээлээ хамгаалж хүүхэд багачууд, иргэд, жуулчдад тав тухтай орчинд үзүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор бид урд талбайгаа шинэчлэн, тохижуулах зорилгоор одоогийн байдлаар хашаа хатгасан байгаа. Хэрхэн тохижуулах талаар зураг төслийг гаргаж салбарын яаманд хүргүүлсэн. Нийтийн эзэмшилд байдаг газрыг музейн эзэмшилд шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн”

 Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй иргэд, хүүхэд багачууд, эцэг эхчүүд, гадаадын жуулчдын аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор тус музейн урд хэсэгт Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх,

Тухайн хэсэгт жагсаал, цуглаан ямар нэгэн хэлбэрээр зохион байгуулах хүсэлтэй иргэдийн эрхийг хангаж, Их Чингис хааны талбайн хэсэгт зохион байгуулах зөвшөөрөл өгөх,

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатарыг зорих жуулчдын тоо нэмэгдэж буй энэ үед жуулчдын хөтөлбөрт зайлшгүй ордог Монголын Үндэсний музейн урд талбайг тохижуулах бололцоог хангах өгөх, Уг шийдвэрээр нийслэлийн Засаг даргын захирамж гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31289
0 эможи
keyboard_arrow_up