Түрээсийн орон сууцны СУГАЛААНЫ товыг энэ сарын 10-нд зарлана

2016 оны 4 сарын 07

“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болжээ. Тодруулбал, ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын Яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагджээ. Сугалааны товыг энэ сарын 10-нд зарлах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31255
0 эможи
keyboard_arrow_up