Автомашины татвараа нэг цонхны үйлчилгээнд төлнө
2016 оны 4 сарын 07

НИТХ-ын шийдвэрээр тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган татварт хамруулж байгаа билээ. Энэ сард дөрөв болон есөөр төгссөн дугаартай машинууд татварт хамрагдаж байна. Харин өнгөрөгч саруудад татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүд ирэх зургадугаар сар хүртэл ямар нэг торгуульгүйгээр татвараа төлөхөөр болжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн “Нэг цонхны үйлчилгээ”-ээр дүүрэг харгалзахгүй автомашины татвар хүлээн авч эхэлсэн байна. Мөн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31223
0 эможи