ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ХОНКОНГИЙН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА МАРГАРЭТ ФОНГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2016 оны 4 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.

Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонконгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Хонконг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчлах ажиллагааг Хонконгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс  2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.

Хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урилаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31218
0 эможи
keyboard_arrow_up