Цагдаагийн нэр барьж гадаад иргэдийн хувийн мэдээллийг авсан хэрэг гарчээ

2016 оны 4 сарын 06

Өмнө нь цагдаагийн байгууллагын нэр барьж залилан хийсэн тохиолдлууд цөөнгүй гарч байсан. Тэгвэл саяхан Монгол Улсад түр, удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн гэрээр орж, “Цагдаагийн байгууллагаас явж байна” гэж хэлэн бүртгэл судалгаа авах нэрийдлээр хувийн мэдээллийг тодруулах анкет бөглүүлсэн тохиолдол удаа дараа гарсан байна.  Тиймээс цагдаагийн байгууллагаас гадаадын иргэдийн гэрээр явж бүртгэл судалгаа авах ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаагүй гэдгээ Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31171
0 эможи
keyboard_arrow_up