Хүүхдээ оpхин явсан эхийг, эгчийнх нь хамт шүүнэ

2016 оны 4 сарын 06

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө орцонд хүүхдээ хаяж явсан хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг эмнэлэгт хүргэсэн.

Охины хоёр уушиг нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан юм. Сайхан сэтгэлтэй эхчүүд, эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч Д.Н охин 2016 оны 01-р сарын 13-ны өдөр өвчнөө дийлэлгүй нас барсан. Харин охиноо харанхуй орцонд хаясан эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч бөгөөд хүүхдээ тэжээж чадахгүй болохоор орхисон гэдгээ тайлбарласан.

Хүүхдээ оpхин явсан эхийг, эгчийнх нь хамт энэ сарын 12-ны өдөр шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх юм. Хэрвээ шүүх тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31169
0 эможи
keyboard_arrow_up