Баруун аймгийн онгоцны тийз 40 хувиар буурах боломжтой
2016 оны 4 сарын 06

МИАТ компани “АэроМонголиа” компанитай хамтраад орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулахаар болжээ. Баруун аймгуудад энэ оны 4 дүгээр сарын 15-ны дотор нислэг хийж эхлэхээр төлөвлөж байна. “АэроМонголиа” компани жижиг онгоцуудаа Ховдод байршуулна. Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан хүрнэ. Говь-Алтай, Завханыг тусад нь зохион байгуулж болно. Хамтарч ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр тийзний үнэ өнөөдрийн мөрдөж байгаагаас 40 хувиар буурах боломжтой гэж тооцоолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31162
0 эможи