Нийслэлийн хэмжээнд 9000 гаруй багш ажиллаж байна

Нийслэлийн боловсролын байгууллагын 85 жилийн ой 2016 онд тохионо. Энэхүү ойг Нийслэлийн боловсролын газраас бүтээлч багш нарын “ 85 бүтээлч арга туршлагаар угтахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн бүтээлч багш нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 200 гаруй багш оролцож байгаагийн 17 хувь нь бага анги, 14 хувь нь Монгол хэл, уран зохиолын, 12,5 математик, 12 хувь нь түүх, нийгмийн ухаан, 9 хувь гадаад хэл, 8,5 хувь нь хими биологи, 27 хувь нь бусад мэргэжлийн багш нар оролцож өөрсдийн арга туршлагаа бусадтайгаа хуваалцлаа.
Мөн зөвлөгөөний үеэр 20 багш өөрсдийн бүтээлч арга туршлагаа дэлгэн сонирхуулж үзэсгэлэн гаргасан байлаа. Түүнчлэн эдгээр бүтээлч багш нарын гаргасан бүтээлүүдийг нэгтгэн ном гаргасан байна.Бүтээлч багш нарын бүтээлүүдийг цаашдаа цувралаар ном болгон гаргахаар болжээ.









