Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

2016 оны 4 сарын 06

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүсийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 3-5 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2016 оны дөрөвдүгээр сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 7-9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31142
0 эможи
keyboard_arrow_up