Монголын анхны "Манлайллын симпозиум" маргааш болно

2016 оны 4 сарын 05

Өндөр бүтээмжтэй хүний долоон дадалд суурилсан манлайллын соёл “Leader in Me” төслийн үйл явцыг танилцуулах, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг таниулах зорилготой монголын анхны "Манлайллын симпозиум" дөрөвдүгээр сарын 6-нд буюу маргааш "Сити" дээд сургууль, "Гурван тамир" бүрэн дунд сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.

   Манлайллын анхны симпозиумын үеэр “Leader in Me” төсөл болон өндөр бүтээмжтэй хүний оюуны долоон дадлыг хэрэгжүүлэгч сургуулиуд болон хэрэгжилтийг дүгнэх, Франклин Кови боловсролын олон улсын үйл ажиллагааны талаар танилцуулах аж. Мөн 2016 оноос олон улсад танилцуулагдаж байгаа боловсролын шинэчлэл хийгдсэн сургуулийн шинэчлэлийн явц, хамтын ажиллагааны загварын талаар мэдээлэл өгнө.

     Франклинкови Монгол, "Сити" дээд сургууль, "Гурван тамир" бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулах тус симпозиумд ерөнхий боловсролын сургуулиудын захирал, удирдлагын багийн төлөөлөл оролцоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31135
0 эможи
keyboard_arrow_up