Хурд хэтрүүлсэн жолоочийн жолоодох эрхийг хасна
2016 оны 4 сарын 05

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 362 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс улаан гэрлэн дохионы зөрчил 61, хурд хэтрүүлсэн 301 зөрчил гарсан байна. Эдгээр зөрчил гаргасан жолооч нарт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран хариуцлага тооцож эхэлжээ. Тиймээс жолооч та аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, хот доторх хурдны хэмжээг 60 км/цаг хэмээн тогтоосон байдаг бол 92 км/цагаас дээш хурдтай зорчвол жолоодох эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хасдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31108
0 эможи