Түрээсийн орон сууцны сугалааг цахимаар явуулна
2016 оны 4 сарын 05

Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийн сугалааг цахимаар явуулахаар боллоо. Сугалааг ил тод шударга байлгах зорилгоор бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх аж. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг энэ сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгасны дараа сугалааны товыг зарлахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









31101
0 эможи