"Татвар төлөгчдийн өдөр"-т зориулан мэтгэлцээн зохион байгууллаа

2014 оны 5 сарын 16

"Татвар төлөгчдийн өдөр"-ийг тохиолдуулан  УТОХГ-аас МУИС-ийн ЭЗС-тай хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд  сургалт  зохион байгуулав. МУИС-ийн дугуй зааланд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ЭЗС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар ангийн оюутнуудад “Эрх зүй, татварын эрх зүй” сэдвээр лекц уншиж, татварын асуулт хариулт болон  хөгжөөнт, цэнгээнт  АХА тэмцээнийг  зохион байгуулжээ. АХА тэмцээны танин мэдэхүйн асуулт 70%, татварын хууль тогтоомжын тухай асуулт 30%  байсан бөгөөд тэргүүн байранд Эдийн засгийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар ангийн  оюутан Д.Бадамцэцэг, 2 дугаар байранд мөн ангийн оюутан М.Адъяа, 3 дугаар байранд Б.Цолмон нар  орж  талархалын хуудас, мөнгөн шагналаар шагнагдав.

    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3105
0 эможи
keyboard_arrow_up