Микроавтобусыг наймдугаар сар хүртэл явуулахаар боллоо

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас наймдугаар сар хүртэл микро автобусууд урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явуулах шийдвэр гаргажээ. Учир нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос микроны асуудлыг нийслэлийн Нийтийн тээврийн газрыг зохицуул гэсэн чиглэл өгсөн аж. Энэхүү чиглэлийн дагуу ирэх наймдугаар сар хүртэл бүх үйлчилгээнд явж байгаа микрог хэвийн ажиллуулах шийдвэрийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргасан байна.
Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21:00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаж, хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийснээр энэхүү асуудлыг наймдугаар сар хүртэл түр хойшлуулсан байна.









