Газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журмын төслийг хэлэлцлээ

2014 оны 5 сарын 16

Өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаараа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих журмын  төслийг хэлэлцлээ.
Улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах, солих, газар чөлөөлөх харилцааг    зохицуулах журам боловсруулжээ.                  
Журамд уг зохицуулалтыг хийхдээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улсын тусгай хэрэгцээ болон нийгмийн зайлшгүй шаардлагыг тодорхойлж, үндэслэл гарган газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих шийдвэр гаргах, ингэхдээ газар өмчлөгч, эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн тэдэнд хохирол учруулахгүй байх, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж шийдвэрлэх, газар чөлөөлөлт, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг аль болох бага хэмжээнд байлгах зэрэг зарчмыг баримтлахаар тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3103
0 эможи
keyboard_arrow_up