Улаанбаатарт 3 хэм дулаан байна

2016 оны 4 сарын 02

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.

2016 оны 04 дүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31003
0 эможи
keyboard_arrow_up