Хүүхдүүддээ анхаарал хандуулж хариуцлагатай байхыг анхааруулав

2016 оны 4 сарын 01

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гаригт Баянзүрх дүүргийн 26-р хороонд 102-р байрны гаражид насанд хүрээгүй 15 орчим насны хоёр хүү архидан согтуурсан хэрэг гарчээ.

Түүнийг тэдний нэгийнх нь аав болох Баянгол дүүргийн тавдугаар хороонд оршин суух, 50 настай эрэгтэй Г олж мэдсэн бөгөөд манай хүүтэй хамт архи уулаа гэх шалтгаанаар 15 настай Э гэгч хүүг зодож гэмтээсэн байна. Улмаар хүү ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж. Энэхүү дуудлага мэдээллийг зодуулсан хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Хонхорын ...-р гудамжинд мансуурсан хүн сууж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд суух, 16 настай, эрэгтэй С нь ахуйн хэрэглээний хий /газ/ үнэртэж мансуурсан байдалтай байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт үргэлжилж буйтай холбогдуулан эцэг эхчүүдийг үр хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анхаарч, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30978
0 эможи
keyboard_arrow_up