Дөрвөн хүү хүний амь нас аварчээ

2016 оны 4 сарын 01

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгчээ. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход таван ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны дөрвөн хүү  галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь нас, гэрийн эд хогшлыг авран хамгаалсан байсан.

Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна гэнэ. /салхины хурд 9-14 мс/. Дуудлагаар очсон гал унтраах тасгийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж дараагийн шатны албан тушаалтанд шилжүүлсэн байна.

huvsgul

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30961
0 эможи
keyboard_arrow_up