Гадаадад амьдарч буй Монголчууд 50000 төгрөгөөр дараах худалдан авалт хийдэг
Германы цалингийн доод хэмжээ буюу энгийн үйлдвэрийн туслах ажилтан 1.000 Евро хавьцаа буюу 2.300.000 ₮ авдаг. Өртөг өндөртэй гэгддэг Германд 50 гаруй мянган төгрөгөөр найдвартай евро стандартын баталгаатай зурган дээрх хүнсий бүтээгдэхүүнийг дэлгүүрээс худалдан авч байна. Гэтэл манайд худалч хүнд тэр хоёр хиамыг винотой авахад л 50.000₮ болох байх.
Эдгээр бүтээгдхүүнийг Монголын дэлгүүрт худалдаж авахаар ойролцоо тооцож үзэхэд 200.000₮ болж байна. Энд хүнсний бүтээгдэхүүн Германтай харьцуулахад 4 дахин үнэтэй байна гэсэн үг юм. Гэтэл Монголын цалингийн доод хэмжээ 192.000₮. Жишээ нь Цэвэрлэгч бүтэн сар шал угаагаад авсан мөнгөөр зураг дээр байгаа, нэг удаа баярын ширээ ч дүүргэж чадахгүй, хоолондоо ч хангалттай хүрэхгүй зүйл авна. Монголчууд бид хэзээ баталгаатай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг бага үнээр авах вэ?









