Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан

2016 оны 4 сарын 01

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтэн байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар  цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 хэм, говийн аймгуудын өмнөд хэсгээр  3-8 хэм дулаан , бусад нутгаар 1 хэм  хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0 хэм  орчим  байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  тогтвортой байна. 


2016 оны дөрөвдүгээр сарын 02-ноос дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв 

 2-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна, 3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, 4-5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 2-нд зүүн зүгийн нутгаар, 4-5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30938
0 эможи
keyboard_arrow_up