П.Анужин “Херо” энтертайнментийг сэрдэж байна

2016 оны 3 сарын 31

Хөтлөгч П.Анужин өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан, Оюутолгойн гэрээний тухай нэвтрүүлгийн бичлэг алдагдсан нь “Херо” энтертайнменттэй холбоотой хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Херо" энтертайнменттэй "Оюутолгойн гэрээ"-ий тухай хийгдэж дуусаагүй нэвтрүүлгийн хэсгээс, хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ.

Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна. Би маш их харамсаж байна. Бичлэг хулгайлсан гэх том бүлэглэлийг илрэхийг хүлээж элдэв доромж гүтгэлэгт хариу өгөхгүй байгааг энд дурдмаар байна. Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл “Херо” энтертайментийн хамт олонд мэдэгдэж байна хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна  "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэг намайг хөтлөөч гэж урьсан. Энэ хэргийг илэртэл би нэвтрүүлгээ хөтөлж чадахгүй" гэдгээ мэдэгдээд байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30899
0 эможи
keyboard_arrow_up