С.Жавхлан, Т.Баясгалан нарын тусламжийн өвсийг Улаангомын удирдлагууд заржээ
2016 оны 3 сарын 31

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан хоёр гавьяат маань "Илгээлтийн эзэн" тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад туслаж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын Засаг даргын тамгын газрынхан тосон авч шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6 мянгаар зарсан байна. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулах тухай яригдаж байжээ. Энэ талаар Улаангом сумын дарга нар нь "Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан" хэмээн хариулт өгсөн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









30898
0 эможи