СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбурхан өвчний улмаас 22 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна

2016 оны 3 сарын 31

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13007  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Өчигдрийн байдлаар тус төвд 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.  Иймээс та бүхэн улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинд хамрагдах, олон хүн цугларсан газар их очихгүй байх, амны хаалт хэрэглэхийг урьтал болгоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30895
0 эможи
keyboard_arrow_up